niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d0%b4%d0%b5%d0%bb%d0%b8-%d1%85%d0%be% 7f032f03f444c6f4… ← niitlelch.mn руу буцах

Дели хотноо “Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ” эхэлнэ

Энэтхэг улсын нийслэлд зохион байгуулагдаж буй маргааш эхлэх боксын ДАШТ-д 73 улсын 333 боксчин өрсөлдөхөөр Шинэ Дели хотноо цуглараад байна.

Монгол Улсаас эл тэмцээнд ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч M.Буянжаргалын нарын удирдлага дор 48 кг-д O.Жаргалан, 51 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д M.Нандинцэцэг, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д M.Намуун, 69 кг-д Э.Эрдэнэтуяа 75 кг-д M.Мягмаржаргал нар оролцоно.