niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b8%d1%80%d0%b3%d1%8d%d0%b4-% 1d416b3fe19ef995… ← zurück zu niitlelch.mn

Иргэд дараах 10 төрлийн лавлагааг цахимаар авч болно

Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Тус хууль хэрэгжсэнээр Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернэт сүлжээ ашиглан хаанаас ч авах боломж бүрдэжээ.

Ингэснээр иргэд burtgel.mn сайтаар орж дараах 10 төрлийн лавлагаанаас өөрт хэрэгтэйг гэрээсээ, байгаа газраасаа авах боломжтой болсон. Үүнд:

-Цахим үнэмлэхийн лавлагаа
-Оршин суугаа хаягийн лавлагаа
-Төрсний бүртгэлийн лавлагаа
-Гэрлэсний лавлагаа
-Гэрлэсэн эсэх лавлагаа
-Гэрлэлт цуцлуулсныг бүртгүүлсэн тухай лавлагаа
-Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
-Хуулийн этгээд бүртгэлтэй тухай лавлагаа
-Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
-Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа

Цаашид энэ тоог нэмж, иргэдэд шаардлагатай байдаг бүх 29 төрлийн лавлагааг интернэтээр шууд авч болдог болно гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.