niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:22 UTC Quelle: https://niitlelch.mn/%d1%8d%d0%b4%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b7%d0%b0%d1%81%d0%b0%d0%b3/%d0%bc% aa5eee510125fcd2… ← zurück zu niitlelch.mn

“Монгол шуудан” ХК ногдол ашиг тараахаар боллоо

“Монгол шуудан” ХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 02-р сарын 14-ны өдрийн №17/05 тоот тогтоолоор нэгж хувьцаандаа 3,03 төгрөг буюу 2016 оны нийт цэвэр ашгийн 30 хувь болох   301.9 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар болов.

Энэхүү ногдол ашгийг  2017 оны 5-р сарын 1-ны өдрөөс эхлэн тарааж эхлэх ба ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоохоор болсон байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ