niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:23 UTC Source: https://niitlelch.mn/%d1%8d%d1%80%d2%af%d2%af%d0%bb-%d0%bc%d1%8d%d0%bd%d0%b4/%d0%be%d1%80% b3faae6f9fcdabfe… ← back to niitlelch.mn

Орон нутагт 29000 иргэн элэгний в, с вирусын шинжилгээнд хамрагдав

Элэг бүтэн Өмнөговьчууд хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусын эрт илрүүлэг шинжилгээнд 2018 онд нийт 15-65 насны 29000 хүн хамрагджээ. Үүнээс 15-39 насны залуус 8737 хамрагдсан байна.

Үзлэг шинжилгээний үр дүнд В вирустэй 1659, С вирустэй 1942 хүн илэрсэн ба вирусын эмчилгээнд 1400 гаруй хүн хамруулж , 500 гаруй хүний С вирусын идэвхижил нь тэглэсэн байна.