2017.02.20 · niitlelch.mn (Archiv) · Архив

”Монгол алт 2017” чуулга уулзалтын хуваарь

Монголд анх удаа ”Монгол алт 2017” чуулга уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Уулзалт гуравдугаар сарын 17-нд болох ажээ.

Чуулганы зорилго:

Алтны салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулах, тогтворжуулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдэхэд гарц хайх.

Алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах

Дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох.

Алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ түвшинд хүргэх

Чуулганаас хүлээх үр дүн:

Төр, хувийн хэвшил, мэргэжлийн холоодууд зөвлөлдөж, гарцуудыг хайн, хамтран ажиллах шийдэлд хүрч, санамж бичиг байгуулах

Чуулга уулзалтанд оролцогч байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах

Алтны салбар дахь хөрөнгө оруулалтын төслүүдийн эмхтгэл гаргах

Алтны компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх

ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР

Үндсэн хуралдаан:

1-р хэсэг: Монголын алтны салбарын өнөө ба ирээдүй

2-р хэсэг: Алтны шороон болон үндсэн ордын бодлого, шийдэл

3-р хэсэг: Алтны төслүүд, хөрөнгө оруулалт, Нөхөн сэргээлт, олон улсын туршлага

4-р хэсэг: Алтны хайгуул, Геологи судалгаа, хайгуулын эрх эзэмшигч, Ханган нийлүүлэлт

ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР/Урьдчилсан хөтөлбөр/

9.30-10.00 Төлөөлөгчдийн бүртгэл

10.00 Нээлтийн үг: МУ-ын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат

МУ-ын УУХҮ-н сайд Ц. Дашдорж

10.30-11.20 1-р хэсэг: Монголын алтны салбарын өнөө ба ирээдүй:

Илтгэгчид: Засгийн газрын төлөөлөл, төрийн адбаны удирдлагууд, судлаач, мэргэжилтэнгүүд.

Хэлэлцэх асуудал:

Монгол улсын алтны үйлдвэрлэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Алтны салбарыг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг, Алт-2 төсөл

Алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчинг хэрхэн сайжруулах

Алтны олборлолт, боловсруулалтад дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх нь

Алтны компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь

11.20 – 12.00 Цай & кофе завсарлага, Бизнес уулзалт

12.00 – 13.00 2-хэсэг: Алтны шороон болон үндсэн ордын бодлого, шийдэл

Илтгэгчид: Төрийн байгууллагын удирдлага, мэргэжилтэн, алт олборлогч компаниудын удирдлага, төлөөлөл, судлаач мэргэжилтэнгүүд

Хэлэлцэх асуудал:

Шороон ордын олборлолтод тулгарч буй бэрхшээл, гарц

Шороон ордын ашиглалт ба тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний оновчлол.

Шороон ордын ашиглалтад оператор компанийн оролцоотой шийдлүүд.

Шороон ордод дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх нь

Үндсэн ордын төсөлд учирч буй хүндрэл, бэрхшээл, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинг сайжруулах нь

Үндсэн ордод дэвшилтэд технологи нэвтрүүлэх нь

Шороон ордын алтыг баяжуулах шийдлүүд

Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт

Алтны уурхайн нөхөн сэргээлтийн туршлага

13.00 – 14.00 Үдийн завсарлага, Бизнес уулзалт

14.00 – 15.10 3-р хэсэг: Алтны төслүүд, хөрөнгө оруулалт, Нөхөн сэргээлт, олон улсын туршлага

Илтгэгчид: Алтны төсөл хэрэгжүүлэгч компаниудын удирдлага, төлөөлөл, Банк санхүүгийн мэргэжилтэнүүд, Олон улсын компаниудын төлөөлөл

Хэлэлцэх асуудал:

Алтны төслүүдийн танилцуулга

Хөрөнгө оруулалтын боломж

Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох боломж

Олон улсын алтны компаниудын туршлага

15.10 – 16.30 4-р хэсэг: Алтны хайгуул, Геологи судалгаа, хайгуулын эрх эзэмшигч, Ханган нийлүүлэлт

Илтгэгчид: Алтны хайгуулын компаниудын удирдлага, төлөөлөл, геологич, зөвлөх мэргэжилтэнүүд, хайгуулын эрх эзэмшигчид, санхүүгийн зөвлөхүүд

Хэлэлцэх асуудал:

Алтны хайгуулын төслүүдийн танилцуулга

Алтны шороон ордын хайгуулын өрөмдлөгийн ажил

Алтны хайгуулын төсөлд санхүүжилт авах боломжууд

Алтны төслийн геологи хайгуулын үр дүн

Алтны хайгуулд дэвшилтэд технологи нэвтрүүлэх нь

Алтны уурхайд ханган нийлүүлэх нь

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.