niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d1%83%d0%bb%d1%81-%d1%82%d3%a9%d1%80/%d0%b6-%d0%b1%d1%8f%d0%bc%d0%b1 a8007e72a9fbe914… ← zurück zu niitlelch.mn

Ж.Бямбадорж “Азийн хүний эрхийн дээд форум”-д оролцож байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2018 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Азийн хүний эрхийн дээд хэмжээний форумд оролцож байна.

Хүний эрхийн дээд форум “Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн үр дүн: цаг хугацаа ба бодит байдал” сэдвээр болж байгаа бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга тус форумд Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар илтгэл тавина.