niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%b2%d 8d7178cdb9746c45… ← zurück zu niitlelch.mn

Хүүхдийн ном 20-70 хувийн хямдрал зарлана

“Уншлагыг дэмжих-2021” төсөл батлагдан хэрэгжиж байгаа юм.

Энэ хүрээнд хүүхэд, залуучуудад зориулсан номын үзэсгэлэн, яармаг 12 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд “Соёлын төв өргөө”, Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд болно.

Энэ үеэр хүүхдийн номыг 20-70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалах юм байна.

Үзэсгэлэнд нийслэлийн 140 гаруй ЕБС, 240 гаруй цэцэрлэгийн эцэг эхчүүд, багш нар оролцох аж.