niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d1%81%d1%83%d0%bf%d0%b5%d1%80-%d0%be% a2ee26c0c85f9c19… ← niitlelch.mn руу буцах

Супер од Конор МкГрегор жолоодох эрхээ хасуулав

Супер од Конор МкГрегор бол одоо цаг үеийн хамгийн шилдэг холимог тулаанчдын нэг билээ.

UFC-ийн хоёр дивизоны аварга МкГрегорыг холимог тулааны ертөнцийн шинэ хаан гэж нэрлэх хүмүүс ч байдаг.

Түүний хувьд өнгөрсөн жил боксын рингэн дээр “Мони” хочит Флойд Мэйведертэй 12 үе тулалдаж ялагдсан ч 100 сая долларыг халааслан олны анхаарлыг татаад байсан.

Тэгвэл UFC-ийн хоёр жингийн бүс эзэмшигч Ирланд залуу Конор МкГрегор өнгөрсөн 10-р сард өөрийн “Range Rover” машинтайгаа хурд хэтрүүлж, зургаан сараар жолоо барих эрхээ хасуулжээ.