2018.11.29 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Тор ашиглан загас барьж байсан иргэдийн шалгаж байна!
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан 11 дүгээр сарын 22-ны өдөр тор ашиглан загас барьж байсан иргэдийг илрүүлэн шалгаж байна.
Эдгээр иргэдийн зарим нь өнгөрсөн онд мөн зөвшөөрөлгүйгээр загас барьж, худалдан борлуулж байжээ. Түүнчлэн тус хамт олон зэрлэг гахай, цагаан зээр, тарваганы хөлдүү тулам, цурхай, зэвэг загас болон жонш,
байгалийн өнгөт чулуу хууль бусаар тээвэрлэж явсан зэрэг зөрчлийг илрүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
Тус аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, малын хулгайг таслан зогсоох, мал амьтны халдварт өвчин, осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор
“Хяналт шалгалт-2018” нэгдсэн арга хэмжээг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.