niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%83%d0%bb%d1%81-%d1%82%d3%a9%d1%80/%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be% d474cecb53ee50b2… ← niitlelch.mn руу буцах

Монгол, Румынын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурав

“Хоёр талт гэрээний үйлчлэлийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Румын Улсын Засгийн газар хоорондын протокол-д Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,

Румын Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Басил Василика Константинескуг нар Улаанбаатар хотноо 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурав.

Энэхүү протоколоор Монгол Улс, Румын Улсын хооронд Засгийн газрын түвшинд 1965-2010 онд байгуулсан олон улсын хоёр талт гэрээний үйлчлэлийг зохицуулж байгаа 6 гэрээг хүчин төгөлдөр хэвээр үлдээж, 4 гэрээг хүчингүй болгохоор тохиролцов.