niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%b3%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b0%d0%b4-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d1%8d/% 11a422fe5e4b826e… ← niitlelch.mn руу буцах

Жүжигчин Жеки Чаны ижил хүйстэн охин, эхнэр авчээ

Хятадын алдарт жүжигчин Жеки Чаны охин Этта У Жолин эхнэр авч буй талаараа өөрийнхаа Instagram хуудснаа нийтэлжээ.

Тэрээр өөрөөсөө арав гаруй насаар эгч Канадын загвар өмсөгч бүсгүйтэй гэрлэж байгаа аж. 19 настай Этта У Жолин алдарт жүжигчний хууль бусны хүүхэд бөгөөд өнгөрсөн жил өөрийгөө ижил хүйстэн гэдгээ дэлхий даяар зарласан билээ.

Охинтойгоо амаргүй харилцаатай байсан Жеки Чан эл мэдэгдлийн дараа Этта У Жолинийг мэдэхийг ч хүсэхгүй байгаа гэнэ. Этта У Жолиний дурлалт бүсгүйг Энди Оттом гэдэг бөгөөд хосууд гэрлэлтээ батлуулсан байна.