niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%83%d0%bb%d1%81-%d1%82%d3%a9%d1%80/%d1%82%d3%a9%d1%80%d0%b8%d0%b9% d64fd44dbb8a8a08… ← niitlelch.mn руу буцах

Төрийн ордонд УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж байна

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 09.00 цагт Төрийн ордонд хуралдана.

Уг хуралдаанаар ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани их хэмжээний зээл авсан талаар иргэн, аж ахуйн нэгж, УИХ-ын гишүүдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэх юм.

Мөн УИХ-ын 2016 оны сонгуулийн үед тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалын суудлыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгохоор үгсэн хуйвалдсан бичлэгийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Өчигдөр буюу энэ сарын 29-нд уг дэд хороо хуралдахаар товлосон ч ирц хүрээгүйн улмаас түр хойшилсон юм.