niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%be%d0%bd-%d0%b3%d0%b0%d1%80% 1a61e8ef0c788da2… ← niitlelch.mn руу буцах

Он гараад НДШ нэг хувиар НЭМЭГДЭНЭ!

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдэнэ. Ингэснээр нэмэгдэж буй нэг хувийг тэнцүү хуваан ажил олгогч, ажилтан хоёроос тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж авна.

УИХ-аас 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Тус бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2 хувь, 2019 оноос 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл/ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч/ төлж байгаа бол 2019 оны нэгдүгээс сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх болж байна.