2018.12.04 · niitlelch.mn (Archiv)
· Архив
БЗД-ийн 251-р цэцэрлэг дэргэдээ “гэр бүлэг”-тэй боллоо
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, ING болон Ариг банкны хөрөнгө оруулалтаар дүүргийн 251 дүгээр цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо.
Энэ хичээлийн жилд тус цэцэрлэгт дүүргийн 24 дүгээр хорооны нийт 91 хүүхэд хамрагдсан бол дэргэдээ гэр бүлэгтэй болсноор нэмж 30 хүүхдийг сурч, боловсрох орчноор хангаж чадсан байна.
Ус-ариун цэврийн байгууламж бүхий гэр цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон НҮБ-ын Хүүхдийн сан, Ариг болон ING банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчид, багш сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.