niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%83%d0%bb%d1%81-%d1%82%d3%a9%d1%80/%d1%83%d0%b8%d1%85-%d1%8b%d0%bd a999f9e1e363802b… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын зарим гишүүд ШААРДАЖ суулт зарлав!

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, өнөөдөр Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан гишүүн чуулганы нэгдсэн хуралдааны танхимын өмнө суулт зарлалаа.

УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар “60 тэрбум” төгрөг босгох төлөвлөгөө боловсруулж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан болсон.

Уг хэрэгт УИХ-ын дарга М.Энхболд нэр холбогдсон тул түүнийг чуулган даргалах эрхгүй хэмээн дээрх гишүүд үзэж буй юм.