2017.03.17 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Орон сууцны үнэ өсчээ
Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани сар бүр Орон сууцны үнийн индексийн судалгаа хийж, үр дүнг олон нийтэд танилцуулдаг. Монголбанкы захиалгаар хийдэг уг судалгааны өнгөрөгч сарын дүн гарчээ. Судалгаагаар өнгөрөгч сард шинэ орон сууцны үнэ өсч, нэг метр квадратын дундаж 2.051.000 төгрөг болоод байна.
Энэ нь орон сууцны үнийн индексийн суурь үнэ буюу 2013 оны эхний сартай харьцуулахад 0,9 хувь, өмнөх сарынхаас 1.44 хувь өссөн гэсэн үг.
Хуучин орон сууцны хувьд ч мөн ялгаагүй өмнөх сарынхаас 0.92 хувь өссөн байгаа аж.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.