Уулчин Б.Гангаамаа “Мөсний алтан алх”-ын эзэн боллоо
Өөрийн амьдралын олон жилийг уулын спортод хоёргүй сэтгэлээр зориулсан тэрээр уулын спортын шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч, “Мөсний алтан алх” шагналыг гардан авчээ.

“Монголын уулчдын үндэсний холбоо” арванхоёрдугаар сарын 15-нд шилдэг тамирчнаа тодрууллаа.

Уулын спортын шилдэг тамирчнаар шалгараад байгаа Б.Гангаамаа нь сүүлийн зургаан жилийн хугацаанд, дэлхийн бүх тивийн ноён оргилуудад хөл тавьсан анхны Монгол хүн болсон юм.