niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b7%d2%af%d2%af%d0%bd-%d1%81% dd82f264f4902058… ← zurück zu niitlelch.mn

Зүүн салаа чиглэлд хүүхдийн автобус үнэгүй үйлчилж эхэллээ

Зүүн салаа- Саппоро чиглэлд өнөөдрөөс /2018.12.20/ эхлэн энэ сарын 29 хүртэл буюу хүүхдийн хичээл дуусах хүртэл тохилог автобус хүүхдүүдэд үнэгүй үйлчилж эхэллээ.

Автобусны чиглэл ирэх долоо хоногоос өөрчлөгдөх бөгөөд өглөө 06:30 цагаас 20:00 цаг хүртэл үйлчлэх юм байна.

Хүүхдүүдэд үнэгүй үйлчлэх энэхүү ажлыг Монголын хандив тусламжийн холбоо ТББ зохион байгуулж байгаа бөгөөд хүн бүр хандив өгөх нь нээлттэй аж.