niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%bc%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0%d b3549af032535793… ← zurück zu niitlelch.mn

Маргаашнаас хүйтний эрч чангарна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа бүх нутгаар хүйтний эрч чангарна.

Говийн бүсийн нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас екундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.