niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d1%83%d0%bb%d1%81-%d1%82%d3%a9%d1%80/%d0%b8%d1%80%d1%86-%d1%85%d2%af 05408dadf7a3c708… ← zurück zu niitlelch.mn

Ирц хүрээгүйгээс УИХ-ын өнөөдрийн хуралдааныг хаалаа

УИХ-ын энэ оны хамгийн сүүлийн хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогдоод байсан ч ирц хүрээгүйгээс хаалаа. Чуулганы хуралдаанд 68 гишүүн хүрэлцэн ирэхээс 11.00 цагийн байдлаар 35 гишүүн ирсэн байв.

Гишүүдийн ирц 50 хувьд хүрээгүй учраас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдрийн хуралдааныг хаасныг мэдэгдлээ.

УИХ-ын нэр бүхий 38 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан бойкот зарласан. Тэд УИХ-ын даргыг огцрох хүртэл байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдээд байгаа билээ.

Уг үйл явдлаас үүдэн УИХ-ын үйл ажиллагаа дөрвөн долоо хоног гацаанд ороод байна. Тодруулбал, УИХ-ын чуулган долоо дахь удаагаа хуралдаж чадахгүй хаагдлаа.