niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%82%d0%b0%d0%bd%d0%b4-%d1%82%d1%83%d1%81%d1%82%d0%b0%d0%b9/%d1%83% 40ef5527c3d75739… ← niitlelch.mn руу буцах

Утааны хордлогын үед ямар ХҮНС хэрэглэх вэ?

Агаарын бохирдлын үед илрэх хордлогын шинж тэмдэг нь толгой эргэх, өвдөх, дотор муухайрах, тайван бус болох, зүрх дэлсэх, амьсгалын тогтолцооны болон мэдрэлийн эмгэгүүдээр илэрдэг юм.

Агаарын бохирдолтой үед гадаад орчинд маск хэрэглэх, цэвэр агаарт гарах, дотоод орчинд агааржуулалт, агаар шүүгч хэрэглэх зэргээр эрүүл мэндээ хамгаалахыг хичээдэг.

Тэгвэл ийм үед эрүүл мэндээ хамгаалахын тулд хоол хүнсээ зөв тохируулж, илчлэг, тэжээллэг чанар сайтай, олон төрлийн хоол хүнс хэрэглэж хэвших хэрэгтэй.

Агаарын бохирдол ихтэй үед утаат тамхи татахаас татгалзаарай

Утааны хордлогын үеийн хооллолт

Өвлийн улиралд Монгол хүний гол хоол хүнс нь мах бөгөөд дээрээс нь гурил, сүү цагаан идээ, ногоо, жимсийг ч өдөр тутам хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа агаарын бохирдлын үед антиоксидант болох А, С, Е аминдэм, селен, омега-3-аар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Антиоксидант гэдэг нь исэлдэлтийн эсрэг гэсэн үг бөгөөд бодисын солилцооны үед хүний биед исэлдэх процесс явагдаж үүний улмаас чөлөөт радикалууд үүсч байдаг. Чөлөөт радикалууд нь химийн хортой нэгдлүүд, агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, радиацын нөлөөгөөр ихэвчлэн үүсч эсийн бүрхүүлийг гэмтээж, дархлаа сулрах, өвчлөмтгий болох улмаар хавдар үүсэх аюулд хүргэдэг.

~Утааны хордлогын үед ямар ХҮНС хэрэглэх вэ?~

С АМИНДЭМ танд хэрэгтэй

А АМИНДЭМ танд хэрэгтэй

Өөрийн биед яг тохирсон шаарлагатай амин дэмийг бид хоолноос авч болох юм

Е АМИНДЭМ танд хэрэгтэй

СЕЛЕНЭЭР БАЯЛАГ ХҮНС танд хэрэгтэй

ОМЕГА-3-ААР БАЯЛАГ ХҮНС танд хэрэгтэй

СҮҮ БОЛОН ТАРАГ танд хэрэгтэй