niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d d5ecb4230d139a17… ← zurück zu niitlelch.mn

Дэлхий нийтээрээ “ТАЛАРХАХ” өдөр тохиож байна

Бүх цагт үед үргэлж гомдоллодог хүмүүсийн нэг та биш биз? Ихэнх хүмүүст гомдоллох нь бүр дасал болсон байдаг. Бороо ороход бороо орлоо л гэнэ, хүйтэн болоход хүйтэн боллоо л гэнэ, халуун болсон ч халуун байна ч гэж гомдолдог.

Гомдолсноор бүхнийг сайжруулж чадна гэж үү? ҮГҮЙ! Харин эсрэгээр бидний амьдралыг уйтгартай, ууртай уцаартай, харанхуй болгодог. Өнөөдөр ингэхийн оронд хүрээлэн буй орчиндоо талархаж сурцгаая.

Өнөөдөр буюу  /2019-01-11/-нйи өдөр Олон улсын “Баярлалаа” гэж хэлэх өдөр тохиож буй аж.

Хүмүүсийн тэр болгон мэддэггүй энэ өдрийг НҮБ болон ЮНЕСКО-гийн шийдвэрээр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарчээ.