niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:22 UTC Source: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%86%d0%b0%d1%81-%d0%b8%d1%85- 242e83702dc8f0c1… ← back to niitlelch.mn

Цас их хэмжээгээр орсоны улмаас орон нутгийн замыг түр хааж арга хэмжээ авчээ

Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн баруун баймгуудын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсан. Ялангуяа Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Баян-Өлгий аймагт нөхцөл байдал хүндэрч, нутгийн зарим хэсгээр 40-70 см зузаан цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Зам цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвөөс 22-23-ны өдөр дээрх аймгууд руу явах автозамын хөдөлгөөнийг түр хааж, яаралтай арга хэмжээ аван, иргэд зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллалаа.