niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%b3%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b0%d0%b4-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d1%8d/% f4c80a8d23ee2af0… ← zurück zu niitlelch.mn

СИНГАПУР: “Binance” блокчейны дээд хэмжээний чуулган болно

Дэлхийн тэргүүлэгч криптовалют арилжааны газар болох Сингапурт “Binance”-ын нэрэмжит Блокчейн долоо хоногийг зохион байгуулах гэж байна.

Тус чуулган нь энэ сарын 19-өөс 22-ны өдрүүдэд Сингапурт анх удаагаа ийнхүү зохион байгуулагдана. Дэлхийн өнцөг булан бүрээс 2000 орчим төлөөлөгч оролцох төлөвтэй байна. Нийтдээ дөрвөн өдрийн турш 2 томоохон хэмжээний эвент зохиогдох аж.

“Binance”-ын Блокчейны арга хэмжээнд салбарын тэргүүлэх хууль тогтоогчид, хөрөнгө оруулагчид, эрдэмтэн шинжээчид, энтрепренерүүд, технологичид оролцоно.

Сингапур улсын Марина Бей Сэндсийн “Sands Expo & Convention Centre” цогцолборт болох “Binance”-ын чуулганд томоохон 70 орчим спийкер индэр дээрээс үг хэлж, байр сууриа хуваалцах аж.