niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:22 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b0%d0%b2%d1%82%d0%be%d0%b1%d 66ddbe87d03a54cf… ← niitlelch.mn руу буцах

Автобус картгүй иргэдэд үйлчлэхгүй

Нийтийн тээврийн шугамын орлогыг бүрэн төвлөрүүлэх, нийтийн тээврийн төлбөрийн тогтолцоог цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх зорилгоор ирэх сарын 1-нээс эхлэн автобус зөвхөн карттай иргэдэд үйлчлэхээр болжээ. Нийслэлийн тээврийн газраас ийн шийдвэрлэсэн бөгөөд цахим төлбөрийн хэрэглээнд бүрэн шилжихтэй холбоотойгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгуудыг хурааж авах гэнэ.

О.Ундармаа