niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%81%d0%be%d1%91%d0%bb-%d1%83%d1%80%d0%bb%d0%b0%d0%b3/%c2%a0%d1%86- 98dff742c640bfca… ← niitlelch.mn руу буцах

Ц.Цэрэнболд Холливудын жүжигчидтэй хамтарлаа

Олон улсын киноны салбарт эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор минь” кино ирэх аравдугаар сард олон улсад нээлтээ хийх ажээ.

Украин болон АНУ-ын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн уг бүтээлийг Иван Франкогийн Захар Беркүт түүхэн зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

Украйнын найруулагч Актем Сеийтаблаев, АНУ-ын найруулагч Жон Виннын хамтран найруулсан “Дүүлэн нис Шонхор минь” киноны зохиолыг Рич Ронат, Ярослав Войцешек нар бичиж Украин, АНУ, Монголын жүжигчид тоглосон байна