2017.03.27 · niitlelch.mn (Archiv)
· Архив
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Ц.Сандуй сонгогдлоо
Энэ сарын 24-нд Монголын Үндэсний Олимпийн хорооны VII чуулган өчигдөр болж, Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнээ сонголоо. Нийт төлөөлөгчдийн 55,4 хувь буюу 81 хүн Д.Загдсүрэнг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгохоор дэмжсэн бол Ерөнхий нарийн бичгийн даргаар олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганыг томилсон юм.
Мөн санал хураалтаар тодруулдаг Гүйцэтгэх зөвлөлийн 6 гишүүнд 21 хүн нэр дэвшсэнээс НИТХ-ын дарга Ц.Сандуй 70 хүний саналаар Монголын Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.