2019.01.25 · niitlelch.mn (Archiv) · Архив

Уламжлалт “Мөсний шагайн харваа”-ны УАШТ болно

Мөсний шагайн харваа нь Монгол үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет болон биет бус нандин өвийн илэрхийлэл болсон мөсний шагай нь энэ олон зуун жилийг элээн бидэнд уламжлагдан иржээ.

Энэхүү өнө зууны түүхтэй мөсний шагайн харвааг сэргээн харваачдийн залгамжийг бэлтгэх, олон нийтэд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Монголын Үндэсний мөсний шагайн холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран мөсний шагайн харвааны УАШТ-ийг хоёрдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улаанбаатарын өвлийн наадмын хүрээнд “Скай Резорт” цогцолборт зохион байгуулна.

Улаанбаатарын өвлийн наадмын үеэр сонирхогчдод зориулан тусгай талбай зассан байх тул айлчлан ирж буй Урвуулагч хэмээх шороон гахай жилийн аз хийморийг мөсөн шагайн харваагаар шинжихийг урьж байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.