niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d1%82%d0%b0%d0%bc%d0%b0%d0%b2%d0%b0%d 0639647b4a27ce7f… ← zurück zu niitlelch.mn

Тамаваши Б.Мөнх-Оргил “Эзэн хааны цом” хүртлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 15 дахь өдөр Эндог давснаар Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваа, 2 унаатай энэ башёд түрүүлж Японы Эзэн хааны цомыг анх удаагаа хүртэж байна.

Ийнхүү Тамаваши Б.Мөнх-Оргил 32 нас 2 сартайдаа мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаа буюу Макүүчид түрүүлж Эзэн хааны цомын эзэн боллоо. Б.Мөнх-Оргилын хувьд яг энэ өдөр түүний хоёр дахь хүү нь төрсөн онцгой содон баяртай үйл явдал болсон юм.

Мөн хүүтэй болсон энэ өдөр Б.Мөнх-Оргилын аав, ээж нь энэ сумогийн ордонд хүрэлцэн ирсэн байв.

Хацү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Озэки Такаясү, Кайсэйг давж 9 даваатай болж, Кайсэй 10 даваа, 5 унаатай башёг өндөрлүүллээ. Харин Хацү башёгийн 15 дахь өдөр Озэки Гойэдо, Сэкиваке Такакейшёог давж 9 даваа, 6 унаатай болж,

Ирэх башёд Озэки цол хүртэх өндөр магадлалтай байсан Такакейшёо 11 даваа, 4 унаатай энэ башёг дуусгасан юм.Харин Ичиножёо А.Ичинноров, Шодайд унаснаар 6 даваа, 9 унаатай Хацү башёг өндөрлүүллээ.