niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%81%d0%b0%d0%b9%d0%bd-%d0%bc% fb9ef67547b44301… ← niitlelch.mn руу буцах

САЙН МЭДЭЭ: 40 мянга гаруй номтой “номын сан” нээгдлээ

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн засвар шинэчлэлтийн ажил дуусч,  нээлтээ /2019-01-29/ хийлээ.

Анх ОХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар 1991 онд ашиглалтад орж байсан тус номын санд засвар үйлчилгээ хийгдээгүй өнөөдрийг хүрсэн байна.

Уг салбар номын сан нь Өнөр хорооллын 2-р бичил төвд байрладаг. Нэг ээлжиндээ 120 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай, хүүхдийн ба насанд хүрэгчдийн гэсэн хоёр танхимтай, нийт 40 мянга гаруй номын сантай юм байна.

nomiin-san
Өнөр хорооллын 2-р бичил төвд байрлаж байна