2017.03.30 · niitlelch.mn (Archiv) · Архив

Ном солилцох өдөрлөг болно

Өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулж эхэлсэн. Нийслэлийн соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран уламжлал болгон зохион байгуулж буй арга хэмжээ маргааш Сүхбаатарын талбайд болно.

Өдөрлөгийн үеэр иргэд ном солилцохоос гадна номын худалдаа, флэш моб, зорилтот бүлэгт зориулсан номын хандив цуглуулах арга хэмжээ болох юм. Түүнчлэн “Шар доктор”, “Интерном”-оос ирсэн эхний 200 хүнд бэлэг бэлдээд буй.

“Positive mind” ТББ, “Hello UB” ТББ хамтран зохион байгуулж буй өдөрлөг 12.00-14.00 цагт болно.

У.Мөнх

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.