01.02.2019 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Сайд Д.Цогтбаатар Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзав

Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн банкны БНХАУ, Монгол, Өмнөд Солонгос улсыг хариуцсан бүсийн захирал Берт Хоффман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар болон 2018 оны ололт, амжилтын талаар танилцуулав.

Дэлхийн банкны зүгээс Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Дэд бүтцийн салбарын үнэлгээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд Гадаад харилцааны яам, тэр дундаа ГХЯ-ны дэргэдэх Эдийн засгийн коридорын Хөрөнгө оруулалтын судалгааны төв голлох үүрэгтэй оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол Улсад суух шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Руфат Алимарданов байлцав.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.