niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:23 UTC Source: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%85%d0%b0%d0%b0%d0%bd-%d0%b1% 5c374f6fa0b7904e… ← back to niitlelch.mn

Хаан банкны бүх салбар УРТАСГАСАН цагаар ажиллана

Хаан банкны бүх салбар өнөөдөр, маргааш уртасгасан цагаар буюу 8:00-20:00 хүртэл ажиллахаар боллоо.  Хоёрдугаар сарын тэтгэвэрийн мөнгийг Хаан банкны тооцооны төвүүд шинэ нэмэгдлийн хамт хэвийн олгож байна.

НӨАТ-ын буцаан олголтын эхний хэсэг харилцагчдын дансанд шилжин орж байгаа. Иймээс нийт харилцагчид болон тэтгэвэр авагчидад хандан дараах мэдээлэлийг хүргэж байна.

Заавал салбар тооцооны төвд ирэлгүйгээр тэтгэвэр болон нэмэгдлийн мөнгө. НӨАТ-ын буцаан олголтоо цахим банкаар шалган авах боломжтой.

Мөн өндөр настай болон эрүүл мэндийн асуудалтай харилцагчдыг харгалзах хүнтэй үйлчлүүлэхийг зөвлөж байна.