niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%bc%d0%b8%d0%b0%d1%82-%d0%ba% 418a7d0d29c972fd… ← niitlelch.mn руу буцах

МИАТ компани шинэ “Бойнгт-В737-МАХ8” хөлөгтэй боллоо

АНУ-ын Боинг компанид үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий В737-МАХ8 маягийн агаарын хөлөг Монголд ирлээ.

Тус агаарын хөлгийг үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК агаарын хөлгийн парк шинэчлэлийнхээ хүрээнд 12 жилийн түрээсийн нөхцөлтэйгөөр авчирч байгаа юм.

Ийм төрлийн нийт 4 агаарын хөлөг авах 3 талт хэлцлийг “Боинг” болон “Аволон” компанитай хийсэн. Эхний агаарын хөлөг нь ийнхүү Улаанбаатарт иржээ.

Монголын хамгийн ууган, хамгийн том агаарын тээвэрлэгч компанийн хувьд МИАТ компани агаарын хөлгийн тоогоо нэмэгдүүлж, орчин үеийн техник технологийн дэвшил бүхий “В737-МАХ8”-ыг авчирснаар хамгийн залуу насжилттай агаарын хөлөг бүхий авиакомпанийн нэг болж байна.

Түүнчлэн цаашид олон улсын болон орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, шатахуун зарцуулалт багатай агаарын хөлөг ашигласнаар тийзний үнэ буурах зэрэг олон ач холбогдолтой.

Шинэ агаарын хөлөгийг хүлээн авах ёслолд ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, Дэд сайд Л.Халтар, ИНЕГ-ын Дарга Л.Бямбасүрэн, МИАТ компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, Монгол дахь АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч ноён Мануэл П. Микаллер болон бусад зочид, төлөөлөгчид оролцов.

Эдийн засгийн үзүүлэлтийн хувьд:

Өөрөөр хэлбэл нисэх баг шилжин нисэх боломжтой.

Байгаль орчинд ээлтэй технологи:

Зорчигчийн тав тухын хувьд:

Их биеийн онцлох өөрчлөлт шинэчлэлтүүд:

МИАТ ТӨХК нь өнөөдрийн байдлаар 2 ширхэг В767-300, 3ш В737-800, 1 ш В737-700 агаарын хөлгөөр олон улсын 9, орон нутгийн 1 чиглэлд нислэг үйлдэж байна. Ийнхүү В737МАХ-8 агаарын хөлөгтэй болсноор одоогийн байдлаар нийт 7 агаарын хөлөгтэй болж байна.

Дэлхийн агаарын тээвэрлэгч бүр эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, найдвартай ажиллагаатай, тохь тухтай агаарын хөлгийг эрэлхийлж буй өнөө үед В737МАХ-8 агаарын хөлөг нь агаарын тээврийн зах зээлд хамгийн их борлуулалттай байгаа дундын зайн агаарын хөлөг юм.