2017.03.30 · niitlelch.mn (Archiv) · Архив

Авто тээврийн татвар хураах нэмэлт цэг гаргалаа

Гуравдугаар сард улсын дугаар нь 3 болон 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид автозамын ашигласны төлбөр, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хурааж буй.

Татвар хураах цэгүүдэд ачаалал үүсэж, иргэдэд хүндрэл учирч буй тул Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс “Саруул” худалдааны төв, “Сансар-32” үйлчилгээний төвүүд дээр ирэх тавдугаар сарыг дуустал нэмэлт цэг гарган ажиллуулж татвар хураамжийг төвлөрүүлэхээр болжээ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.