niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%8d%d0%bb%d1%81%d1%8d%d0%bb%d 56418b0a8814bd04… ← zurück zu niitlelch.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын ОНЛАЙН бүртгэл эхэллээ

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас орон даяар эхэллээ. Тус бүртгэл нь дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдах юм.

Энэ жил ЭЕШ-ын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглах аж. Боловсролын үнэлгээний төвөөс энэ талаар өнөөдөр /2019-02-14/ хэвлэлийн хурал хийнэ.

Элсэлтийн ерөнхий шалгалтад 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм байна.