2019.02.14 · niitlelch.mn (Archiv) · Архив

Сэллид БЭЛЭГ барихаа, мартуузай

Гэгээн хайрын баярын өдөр тохиож байна. 13-р зуунаас эхлэлтэй Валентины баярыг өдгөө Дэлхийн 200 гаруй улс орны дурлалт хосууд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд манай улсад ч хосууд маань энэ жишгээр тэмдэглэдэг болжээ.

Үүнтэй зэрэгцээд хайрын дууч шувуухай нарын жинхэнэ “халтуур” хийх мөчлөг таардаг гэлтэй. Тэгвэл Поп Дива С.Сэрчмаа, “Freezone” хамтлагийн дуучин Э.Энхтөртэй хамтарч нэгэн үдшийг уянгалаг дуугаар хөглөхөөр зэхжээ.

Магадгүй та хайртыгаа хэрхэн баярлуулахаа мэдэхгүй суугаа бол, өнөө орой /2019-02-14/-нд Аса циркэд тоглогдох “Best Love” концертод очиж болох юм.

Хайрын тоглолтоо хүлээж ядсан Сэлли,

“Дуучин хүн цэцгэнд дуртай, үзэгчдийн алга ташилтаас баясал мэдэрдэг. Тийм болохоор удахгүй эхлэх Валентины үдэш цэцгээс гадна үзэгчид алга ташилтаар бэлэг бариасай” хэмээжээ.

Харин та халуун, дотно алга ташилтаар БЭЛЭГ барихаа мартуузай.

З.Халиун

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.