niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%b3%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b0%d0%b4-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d1%8d/% 73dc14cf9fd602a9… ← zurück zu niitlelch.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулуунаас “ТАТГАЛЗАВ”

У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг томилохоос татгалзсан шийдвэрээ хүргүүлсэн байна. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайд уг хүсэлтээ НИТХ-ын хурлын дарга С.Амарсайханд хүргүүлжээ.

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун олонхийн санал авч, Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон билээ.

Үүний дараа нийслэлийн Засаг даргаар сонгогдсон С.Мөнхчулууныг батламжлах тухай албан бичгийг НИТХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлээд байсан юм.

monhchuluun
У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг томилохоос татгалзсан шийдвэрээ хүргүүлсэн байна.