2019.02.25 · niitlelch.mn (Archiv) · Архив

Зүй бусаар 25.7 мянган толгой мал хоргоджээ!

Өнгөрсөн сард улсын хэмжээнд зүй бусаар 25.7 мянган мал хорогджээ. Энэ нь өмнөх жилээс 283 мянгаар буурсан тоо юм.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны нэгдүгээр сард 309 мянган мал зүй бусаар хорогдсон байдаг.

Хорогдсон малыг ангилбал, ямаа 12.3 мянга, хонь 8.8 мянга, үхэр 2.9 мянга, адуу 1.7 мянгаар, тэмээ 25 байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр манай улс 66 сая 400 гаруй мал тоолуулсан. Малын өсөлт бууралтын тухайд авч үзвэл, хонь, тэмээ өсөж, адуу өнгөрсөн оны түвшинд, харин үхэр, ямаа багассан байна.

Тухайлбал, энэ онд хонь 30, ямаа 27 сая байгаа бол адуу гурав, үхэр дөрвөн сая байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.