niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:24 UTC Source: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%e2%80%9c%d1%8d%d1%85-%d0%be%d1% 3df5eb56af6bf928… ← back to niitlelch.mn

“Эх орончдын өдөр”-т зориулсан 256 хүчит бөхийн барилдаан болно

“Урвуулагч” хэмээх Шаргачин гахай жилийн эхний барилдаан болох “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2019 оны гуравдугаар сарын 01-нд Бөхийн өргөөнд болно.

Энэхүү барилдаанд хүчээ сорих бөхчүүдийг хоёрдугаар сарын 27, 28-нд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Монголын үндэсний бөхийн холбооноос нийслэлчүүд бөх сонирхогч, дэмжигчид, бөхчүүд та бүхнийг Бөхийн өргөөндөө өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.