niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:24 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%81%d0%be%d1%91%d0%bb-%d1%83%d1%80%d0%bb%d0%b0%d0%b3/%d0%ba%d0%b0% d440d629ad144c9b… ← niitlelch.mn руу буцах

“Камертон”-ы залуусыг нэг дор харахыг хүсвэл, 300.000₮ төлнө

Авьяаслаг хөвгүүдийн нэгдэл, тухайн үеийнхээ охидын мөрөөдөл, олон олон хайрын ХИТ дуунуудын эзэд бол “Камертон” хамтлагийн залуус.

1995 онд “Арван найман нас” хэмээх анхны уран бүтээлээ гаргасан нь өнөөдөр ч хуучраагүй. Тэгвэл Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан 11 цомгийн ХИТ дуунаас бүтсэн “ХАЙР” тоглолтын тов гарчээ.

Тоглолт гуравдугаар сарын 8-ний өдөр “AURUG PLACE”-т болох бөгөөд тасалбарыг Лэнд.мн  сайтаар худалдах аж. Тасалбарын үндсэн үнэ 300.000 төгрөг ба уух зүйлс, “Buffet” хоол багтсан гэнэ.

camerton-hamtlag
Камертон хамтлагийн “Хайр” тоглолт