niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:24 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb%d c94c4b7d7c2056ce… ← niitlelch.mn руу буцах

Монголын хоккейчид ээлжит хожлоо аваад байна

Малайзын нийслэл Куала-Лампур хотноо “Asian challenge cup” тэмцээн болж байна. Уг тэмцээнд оролцож буй Монголын шайбтай хоккейн эрэгтэй шигшээ баг өчигдөр орой /2019.03.04/ хоёр дахь тоглолтоо Сингапурын шигшээ багтай хийж 13:3-аар хожлоо.

Манай шигшээ баг ийнхүү Сингапурын хоккейн багийг 10 онооны илүүгээр /Mongolia 13:3 Singapore/ илт давуу яллаа.

Хэсгийн сүүлчийн тоглолтоо 2019.03.06-ны 20:30 цагт Филиппинийн шигшээ багийн эсрэг хийнэ.