niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:24 UTC Quelle: https://niitlelch.mn/%d1%81%d0%be%d1%91%d0%bb-%d1%83%d1%80%d0%bb%d0%b0%d0%b3/%d1%83%d1%80% a0320720d560328d… ← zurück zu niitlelch.mn

Урлагаас яасан ч холдож чадахгүй Д.Гэрэлмаа

Түүнийг өхөөрдөм дэггүй, эрх дураараа элдэв хэв маягт баригдалгүй өөрийнхөөрөө байж чаддаг зан ааш нь тодотгодог. Өөрөө өөрийнхөөрөө байх эрх чөлөөг Гэрэлмаагаас мэдрээрэй ч гэдэг. Жүжигчин, хөтлөгч, DJ гээд олон төрлийн авьяастай бүсгүй маань урлаг хэмээх зүйлийг өөрийнхөөрөө тодорхойлжээ.

Ингэхдээ,

“Би урлагаас салах ёсгүй л хүн юм шиг байгаа юм. Сүүлийн үед тэгж бодоод байгаа. Нэг хэсэг урлагаас өөр юм хийх гэж үзсэн л дээ. Дуулахаа болиод жүжигчний мэргэжлээрээ сураад, DJ хийх, гэрэл зураг авахуулах дуртай гэдэг ч юмуу яаж ийж байгаад л ямар нэг байдлаар урлагтай холбогдчихдог. Би өөр юм ч хийж чадахгүй юм шиг байна лээ. Хүний сонирхдог сонирхлын, сурсан мэдсэн юм гэдэг ондоо л байдаг юм билээ” хэмээн нэгэн ярилцлагад дурджээ.