2017.04.05 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Жорлонд унасан нярайг аварчээ
Өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдрийн 08.25 цагт Дундговь аймгийн цагдаагийн газрын утсанд дуудлага иржээ. Иргэн М-ээс ирсэн “Жорлонд хүнд төрөөд, хүүхдээ унагачихлаа” гэсэн мэдээллийн мөрөөр мөрдөн байцаагч, дэслэгч Б.Даваадорж шуурхай ажиллаж, дөнгөж төрсөн нярайг аварчээ.
Онцгой байдлын аврагчдыг хүлээвэл хугацаа алдаж, нярай амь алдах эрсдэлтэй байсан тул дэслэгч Б.Даваадорж жорлонгийн гишгүүр модыг хөшиж сугалаад, нүх рүү орж нярайг аварчээ.
Эх хүүхдийг тэр даруй аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Төрөх” тасагт хэвтүүлж эмчлүүлсэн бөгөөд хүүхдийн бие сайн байгаа аж.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.