niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:24 UTC Source: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%82%d0%b0-%d1%81%d1%83%d1%80% 2e445fd32c475375… ← back to niitlelch.mn

Та сургалтын төлбөрөө төлсөн бол и-баримтаа заавал аваарай

Монголын оюуны холбоо өнгөрсөн онд Нийслэлийн татварын газартай санамж бичиг байгуулжээ. Тус санамж бичигт НӨАТ-ын тухай хууль болонНийслэлийн хэмжээнд Татварын ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх зорилгыг тавьсан байна.

Та сургалтын төлбөрөө төлсөн бол и-баримтаа заавал аваарай гэсэн уриалгыг Монголын оюутны холбоо тарааж байгаа аж. Сургалтын төлбөрийн и-баримтаа авснаар жилийн эцэст татварын буцаан олголтоор төлбөрийн 10 хувийг авах боломжтой. Мөн сугалааны тохиролд оролцох эрхтэй болно.

Хэрэв и-баримттай холбоотой ямар нэгэн асуудал Их, дээд сургуулиудад үүсэж байгаа бол санал хүсэлтээ Монголын оюутны холбоонд ирүүлэх боломжтой юм.