2019.03.13 · niitlelch.mn (Archiv) · Архив

Дорнод аймаг анхны “дөрвөн эгнээ зам”-тай аймаг болно

Энэ онд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод гэрэлтүүлэг, явган болон дугуйн зам бүхий 4 эгнээтэй 5,5 км урттай хатуу хучилттай авто замыг улсын төсвийн 10.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж эхлэх ба ирэх онд ашиглалтад оруулахаар болсон байна.

Аймгийн төвийн хойд төв автозамыг өргөтгөн шинэчилж барих ажлын хөрөнгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дэмжлэгээр улсын төсвөөс санхүүжүүлэхээр батлагдсан бөгөөд ингэснээрээ 4 эгнээ бүхий 5,5 км урттай явган болон дугуйн зам бүхий автозамтай анхны аймгийн төв болох юм байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.