niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:24 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%bd%d0%b8%d0%b9%d1%81%d0%bb%d 545c359b16fb5cae… ← niitlelch.mn руу буцах

Нийслэлийн сурагчид энэ сарын 6-наас амарна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай” 2018 оны А/747 дугаар тушаал гаргаж, ЕБС-иудын хоёрдугаар улирлын амралт хоёр сар гаруй үргэлжилсэн байдаг.

Ингэж сурагчдын амралтад өөрчлөлт оруулснаар бусад улирлын амралтад мөн адил өөрчлөлт орсон юм. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын амрах хугацааг дараах өдрүүдэд тогтоожээ.

Хуваарь ёсоор гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна. Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна.