1350 кг нэн ховор дэрэвгэр жиргэрүүг хил давуулахаар завджээ!
Энэ сарын 01-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор тус бүр нь 30 кг-аар боосон 45 боодол буюу нийт 1350 кг дэрэвгэр жиргэрүүг нүүрсэн дор нууж, улсын хилээр давуулахыг завдсаныг илрүүлэв.