niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:24 UTC Source: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%82%d0%b0%d0%bd%d0%b8%d0%bb%d 641aff5a09e121ef… ← back to niitlelch.mn

ТАНИЛЦ: Налайх чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн зохицуулалт

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл” эхэлсэн.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлаж, авто зам засварын ажил хийгдэхтэй холбогдуулж тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлд өөрчлөлт оруулж, үйлчилгээг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн.

Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хот орох иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчилгээг дараах 2 чиглэлд явуулахаар төлөвлөлтийг хийж, үйлчилгээг эхлүүлсэн.

Үүнд:

Гэвч Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар үйлчлэх дунд багтаамжийн автобусаар зорчих иргэдийн эрэлт их байгаа тул дээрх чиглэлүүдэд хийсэн зорчигч урсгалын судалгаа болон зорчих эрэлтэд үндэслэн Налайх болон зам дагуух Хонхор, Ургах наран хорооллын иргэдэд үйлчлэх чиглэл болон тээврийн хэрэгслийн тоог нэмж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зохицуулалтыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хийхээр боллоо.

Үүнд:

Дээрх авто замын засвар, шинэчлэлтийн ажил 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх тул зорчигч та бүхэн дээрх зураглалын дагуу явах чиглэлээ сонгож, зорчилтоо төлөвлөнө үү.