niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:24 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%83%d0%bb%d1%81-%d1%82%d3%a9%d1%80/%d0%b1%d0%bd%d1%85%d0%b0%d1%83- 8f81fa3d220298c8… ← niitlelch.mn руу буцах

БНХАУ-ын талаас транзит тээврийн тарифт 50 хувийн хөнгөлөлт олгов

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцох үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй хэлэлцээр хийлээ.

tranzit
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан

Сайд нарын уулзалт найрсаг, дотно уур амьсгалд болж, хоёр орны зам, тээврийн салбарт тулгамдсан хэд хэдэн асуудлыг шийдэв.

Тухайлбал, БНХАУ-ын талаас, Монгол Улсын бараа Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин улмаар Хятадын нутаг дэвсгэрээр далайн боомт хүртэл төмөр замаар тээвэрлэхэд 50 хувийн хөнгөлөлт олгохоор болсноо албан бичгээр мэдэгдээд байна.